Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО

Тойргийн сонгогч Э. Эрдэнэхуяг: Миний мэдэх Ламжавын ГҮНДАЛАЙ…

Нийтэлсэн:

Би энэ хүний удирдлагад нам олон нийтийн байгууллагад 4 жил, төрийн байгууллагад 1 жил ажилласан товариш байгаа юм. Эхэндээ хамтран ажиллахад төвөгтэй ч юм шиг, хэт зөрүүд өөрийнхөөрөө санагддаг байлаа… Харин сүүлд нь бодохнээ миний алдааг яг нүүр лүү минь харж байгаад хэлчихдэг, засч залруул гэдэг ээ арай хатуухан лүндэнддэг байж…

Үнэн үг их хатуу шүү…

Бага залуу насанд алдаа дутагдал ихтэй л байж таараа.

Арга ч үгүй биз дээ бараг хүүхдээрээ шахуу байсан юмдаг. Дөнгөж оюутны ширээнээс салаад удаагүй намайг (тоож 😃😃😃) өөрийн багтаа ажиллуулж байлаа 😃😃😃

Хүний амьдралд юу эс тохиолдох вэ заримдаа том толгойлж байгаад зэмлүүлнэ…

Гэхдээ л тухайн үедээ зэмлүүлж, загнуулж байгаагүй бол өнөөдрийн Эрдэнэхуяг бий болоо ч уу үгүй ч үү…

За энэ ч яахав гол санаандаа оръё

Би энэ хүнтэй хамтарч ажиллаж үзэл бодол, зан байдлыг гадарлах хүний хувьд та бүхэнд ганц нэг зүйл хэлэх гэсэн юм.

Гүндалай гэдэг хүн өөрийн гэсэн өвөрмөц #итгэл_үнэмшилтэй…

Түүнд өнөөгийн эрх баригчдын (МАН) байгаа байдал, бодлого шийдвэрүүд таалагдахгүй болоод л хажуунаас нь зулгааж, чихнээс нь хонх уях гэж УИХ-д нэр дэвшсэн болов уу.

Та бүгд ч бас ГҮНДАЛАЙ шиг ганц хүн 76 дотор байх хэрэгтэй гэдэгтэй санал нэгдэх байх…

Тэр та бүгдийн итгэлийг алдахгүй… болж байгааг нь дэмжиж, болохгүйтэй нь харин ясаа цайтал үзэлцэнэ… Тэр ясны тэмцэгч чанартай. Ажил дээр ч, амьдрал дээр ч энэ чанар нь харагддаг. Гэм нь жаахан хэтрүүлэх гээд байдаг талтай😃😃😃

…Тэрээр Н.Энхбаярын ХААНЧЛАЛЫН ҮЕД, БОРОО ГОУЛД МОНГОЛЫН БАЯЛАГИЙГ НЭГ Ч ТӨГРӨГНИЙ ТАТВАР ТӨЛӨХГҮЙ ЦӨЛМӨЖ БАЙХАД, УЛААНБААТРЫН НОГООН БАЙГУУЛАМЖУУДЫГ СҮЙТГЭЖ БАЙХАД гээд олон олон тэмцлүүдийг хийж байлаа… Мөн түүний нэрээр овоглогдох #ХҮҮХДИЙН_МӨНГӨ…

Түүнд дахин нэг итгээд үзвэл ямар вэ?

Унаган нутгийн ард түмэн минь зав чөлөө гарган сайтар тунгаагаад үзээрэй…

За мөхөс миний бодол ийм байна. Нэмэлт тайлбар илүүц биз.

Харин сонголт таных…

Төгсгөлд нь хэлэхэд энэ хүнийг мандан бадарч явахад нь дагаж, хамтарч явсан хүмүүст… Гадаадад гацчихсан, бас УИХ-д нэр дэвшчихсэн байхад жаахан ч болов тус дэм болоорой…

Эргэж уулзах нүүртэй

Эр хүний ЖУДАГТАЙ байх сайхан…

Амжилт хүсье #ЛАМЖАВЫН_ГҮНДАЛАЙ

Э. Эрдэнэхуяг

Хөвсгөл аймгийн Ардчилсан намын гишүүн

Эх сурвалж: https://www.facebook.com/watch/?v=272713430584402

Leave a comment