Л. Гүндалайн хийсэн онцлох 6 ажил






1. Хүүхдийн мөнгө олгуулсан талаар
Хүүхэд бүрт сар бүр мөнгө олгуулахаар анх санаачилж, “Хүүхдийн мөнгө”-ний хуулийг УИХ-аар батлуулсан. 2005 оны 01-р сарын 01-ний өдрөөс “Хүүхдийн мөнгө“ олгож эхлээд одоог хүртэл олгосоор байна. Үүнд 7,2 их наяд төгрөг зарцуулж, 1 сая 400 мянган хүүхэд мөнгө авч байна.
Хүүхдийн мөнгө бол халамж бус Монголын хүүхдүүдийн ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт юм. Улс төрийн намуудын амлалт утаагүй замхарч, ганцхан зүйл бодитой үлдсэн нь “Хүүхдийн мөнгө” билээ.
2. Ардчиллыг хамгаалах шаардлагатай боллоо.
Бие даан нэр дэвшээд 2000 онд намайг УИХ-д орж ирэхэд Ардчилагч нар улс төрийн тавцангаас арчигдаж алга болсон байв. Харин МАХН-ынхан-коммунистууд нийт сонгогчдын 94 %-ийг эзэлж, 72-лаа ёстой данхалзаж байсан үе. Парламентын ардчилал нүдэн дээр хумигдаж, цөөнх үг хэлэх эрхгүй болов. Би Парламентыг Дарлаамент /Дарангуйлагч/ гэж нэрлэв. Хувьсгалт нам олонхиороо Парламентад байгаагаараа түрий барьж ард олонд үнэнийг хэлэхээ больж, бүх зүйл болж бүтэж байгаа мэтээр ойлгуулж үзүүлэхийг хичээж, ер нь ардчиллаас улайм цайм ухарч байсан тул Ардчиллыг хамгаалах шаардлагатай боллоо.Би Ардчилсан Намд гишүүнээр элссэн боловч УИХ-д ганцаараа сууж байсан тул сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх шаардлагатай болсон юм.
3. Сөрөг хүчний үүргийг гав ганцаараа гүйцэтгэв.
2000-2004 онуудад сөрөг хүчний үүргийг ганцаараа гүйцэтгэв. Өдгөө намын бүлэг ч гүйцэтгэж үл чадаж буй ажил тэмцлийг ганцаараа хийнэ гэдэг тийм ч амар зүйл бус.Ард олны дуу хоолой болох, тэднийг төлөөлөх үүргээ гүйцэтгэхэд багагүй бэрхшээл учирч байлаа.Үүнээс хамгийн хатуу нь намайг Ганц худагт хорьсон явдал юм. Би ганц дайчин ганцаардахгүй гэгчээр үзэлцсээр тэмцсээр байв. Ард түмэн минь намайг олноор дэмжиж байсан нь “шоронд хатаагдаж, шонд дүүжлүүлэх” аюулаас зайлуулж чадсан юм.
УИХ-ын чуулганы нээлт дээр үг хэлэх эрхгүй байна гэдэг мөн чуулган дээр хэлэх үгээ хэдхэн хормоор хэмжүүлж, хязгаарлуулна гэдэг тэвчихүйеэ бэрх байв. “Цөөнхөө сонсооч, нээлт дээр үг хэлүүлээч” гэсэн хүсэлтийг УИХ-ын даргад удаа дараа гаргасан боловч “нохой хуцсан”-аас дор үзэж байсан тул би арай өөр арга хэрэглэхээр шийдвэрлэж хэлэх үгээ даавуун плакатан дээр хэвлүүлээд нээлтийн ажиллагаан дээр гишүүдэд уншуулна. Ингэж би тэдний булайг илчилж эхэлсэн тул чуулганы нээлтийг хаахад хүрч байв. Ийм маягаар би УИХ-ын чуулганы хуралдааны нээлтийг 3 удаа тасалдуулан зогсоож чадсан юм.
4. АН-ыг хөл дээр нь босгов
Сөрөг хүчин болж ганцаараа хийсэн тэмцлийн минь дүн, Ардчилсан Намын мөрийн хөтөлбөрт оруулсан миний санал, санаачилга Ардчилсан Намыг 2004 оны сонгуулиар УИХ-д 39 суудал авахад хүргэж, тус намын тухайн үеийн даргынх нь тодорхойлсноор “сонгуульд ялагдаж булайгаа дэлгэж, зовж зүдэрч байх”-ад нь хөл дээр нь босгов. Хэрэв ийм өөрчлөлт гаргаагүй бол Ардчилсан Нам дахин УИХ-д сонгогдохгүй, нийгэм ардчилалгүй болсон байж ч болох байлаа.
5. Эрүүл мэндийн сайдаар ажилласан цаг үе
Эрүүл мэндийн сайдаар 2006 онд ажиллахдаа энэхүү салбарт болж бүтэхгүй байгаа бүхнийг засан сайжруулах сан хэмээн хичээж явлаа. Би цаг ямагт Ард түмнийхээ эрүүл мэндийг нэг номерт тавьж ирсэн юм. Тийм болохоор “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг анх удаа санаачлан хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг одоогийнхоор бол эрт илрүүлгийн үзлэгт тэднийг хамруулах гэж хичээж, энэ ажлыг эхлүүлээд байв. Сар бүрийн 2 дах 7 хоногийн бямба гарагт бүх эмнэлгүүдэд ард иргэдийг үнэ төлбөргүйгээр, иргэний үнэмлэх зэрэг ямар ч бичиг баримт шаардахгүйгээр нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, шаардлагатай нэгнийг нь Эхо зэрэг тоног төхөөрөмжөөр оношлуулж байсан нь тэдний талархлыг ихэд хүлээсэн билээ.Монголчууд маань олноороо бөөрний өвчнөөр өвчилсөн байсан тул “Бөөрний гемодиализийн төв” байгуулан ажиллуулж эхэлсэн билээ. ХБНГУ-ын найз нөхөдтэйгээ хамтран диалитизийн аппарат 15, 2 ус цэвэршүүлэх төхөөрөмжийн хамт оруулж ирсэн.
Эрхтэн шилжүүлж суулгах мэс заслыг анх удаа Монголд хийлгэж,элэг шилжүүлэн суулгах эмч нарыг бэлтгэж эхлэв. Миний хийсэн эдгээр ажил ард түмэнд таалагдсан ч албан тушаалтнуудад таалагдаагүй тул намайг хугацаанаас нь өмнө сайдын үүрэгт ажлаас огцруулсан юм.
6. УИХ-ын гишүүн биш болоод ч……….
Миний төрөлхийн шулуун шударга зан, баримталдаг зарчим бас улс төрч,тэмцэгч байр суурь маань шударга бусыг тухайлбал: ард түмнээ алагчлан үзэх басамжлах, гутаан доромжлохыг эсэргүүцдэг болохоор нүүрсний хулгай, боловсролын зээлийн сангийн мөнгийг завшсан явдал, үгээ хэлсэн шударга иргэдийг хууль бусаар барьж хорьсон явдал зэргийг эсэргүүцэн хэсэг тэмцэгч нөхдийн хамт Сүхбаатарын талбай дээр хонож байлаа. Би өөрөө тэмцэл хийж, эсэргүүцэлтэй тулж байсан хүний хувьд ямар зовлон бэрхшээл тохиолддогийг сайн мэдэх билээ.
Нийгмийн бодлого ба эмнэлгийн шинэчлэл
Төрийн алба хаших хугацаандаа Л.Гүндалай нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбарын шинэчлэлд онцгой анхаарал хандуулж, хүүхдийн эрх, ард түмний эрүүл мэндийн төлөө бодлогын томоохон санаачилгуудыг боловсруулсан. Энэ хэсэгт түүний нийгмийн хариуцлага, бодлогын хэрэгжилтэд оруулсан хувь нэмрийг баримтжуулсан болно.
-
Хүүхэд бүрд хүүхдийн мөнгө
Монгол дахь Хүүхдийн мөнгө хөтөлбөр UNICEF Mongolia НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар нь Монгол улсад нийтээр хамруулах Хүүхдийн мөнгө хөтөлбөр (ХМХ)-ийг сэргээхэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг тэргүүлж ажилласан билээ. Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн түүх (ХМХ) Монгол улс анх 2005 онд ХМХ-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнээс хойш хэд хэдэн удаагийн бодлогын өөрчлөлт орж, зөвхөн…
-
Хүүхдийн Мөнгөн Тэтгэмж
Манай улсад хэрэгжүүлдэг Хүүхдийн мөнгөн тэтгэмж бол улс орны ирээдүй болсон хүүхдэд оруулж буй хөрөнгө оруулалт бөгөөд энэ талаар таны мэдэх ёстой 10 баримтыг эндээс үзээрэй. Өрхөд хүүхдийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр шилжүүлж байгаа нэг доллар эдийн засагт дундажаар 1.3–2.5 долларын өгөөжтэй. Яаж гэдгийг нь эндээс үзээрэй. Манай улсад хэрэгжүүлдэг Хүүхдийн мөнгөн тэтгэмж бол улс орны…
-
Л.Гүндалай: Дэлхийн жишгийг дагаж, томчуудаар хурдан морь унуулах нь зөв
2014 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр буюу он гарснаас хойш ердөө хоёрхон сарын дотор 22 хүүхэд хурдан мориноос унасан гэж Хүүхдийн төлөө үндэсний газраас мэдээлж байсан. Харин өнөөдөр энэ тоо хэд болж нэмэгдсэн нь тодорхойгүй байна. Тэгвэл хурдан морь унаач хүүхдүүдий асуудлыг өнөөдөр л шийдэхгүй бол хэтэрхий хожимдох гээд байгааг сануулж, “Энэрэл хайр” хүүхдийн төлөө…
-
Эрүүл Монгол хүн Үндэсний хөтөлбөр батлах тухай
2006 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 91 Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай. 2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2006 онд шаардагдах 3.154 (гурван тэрбум нэг зуун тавин дөрвөн сая) тэрбум төгрөгийг холбогдох зохицуулалт хийсний үндсэн дээр эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах арга хэмжээ…



