Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО

Л. Гүндалайн товч намтар

1963 он – Ламжавын гэр бүлд 8 дах хүүхэд нь болон мэндэлсэн. Гүндалай сургуульд орсон цагаасаа онц суралцан тэргүүний сурагч болсон төдийгүй   шатар, урлаг спортоор шилдэг сурагч байв. Тэрээр уран зохиолын номонд шимтэн Хатгалын номын сангийн бүх номыг уншиж дуусгажээ.

1982 он – 10 жилийн дунд сургуулиа онц дүнтэй төгсгөөд, Хөвсгөл аймгийн нийт төгсөгчдөөс нэгт жагсаж Герман улсад суралцах эрхтэй болов.

1991 он – Герман улсын Халле хотод Мартин Лютерийн нэрэмжит Их Сургуульд 7 жил суралцаж төгсөөд, Хүний Их эмчийн тангараг өргөв.

1995 он – Гүндалай Германд суралцах оюутан цагтаа гарааны бизнесээ эхлүүлж, Герман улсын хууль тогтоомжийн дагуу GMET LLC гэх Компаниа байгуулан ажиллаж, саятан, одоогийнхоор бол тэрбумтан болжээ.

1996 он – Хийж бүтээх хүслээр жигүүрлэн эх орондоо эргэж ирлээ.

2000 он – Хөвсгөл нутгийн иргэдийн хүсэлтээр УИХ-д бие даан нэр дэвшиж, УИХ-ын  Гишүүн болов.

2003 он – УИХ-д сөрөг хүчний үүргийг ганцаараа гүйцэтгэж, эрх баригч МАН-ын луйвар, булхайг хэнээс ч айхгүйгээр ил тодоор шүүмжилж, ард иргэдийн чихэнд хүргэж байв. Энэ онд Ардчилсан Намын Дэд Даргаар томилогдож ажилласан.

2004 он – “Ардчилсан Намын Мөрийн Хөтөлбөр”-ийг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэж, “Хүүхдийн Мөнгө”-ийг санаачилсан.

2005 он – “Хүүхдийн Мөнгө” нь анх 01-р сарын 01-ний өдрөөс албан ёсоор олгогдож эхэлсэн бөгөөд одоог хүртэл 1 сая 300 мянган хүүхэд хүртсээр байна.

2006 он – Гүндалай Эрүүл Мэндийн Сайд байх хугацаандаа “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр боловсруулж, ард иргэдийг урьдчилан сэргийлэх (эрт илрүүлэх) үзлэгт хамруулсан. Энэ ажил одоо хүртэл хэрэгжиж, олон хүмүүст ач тусаа өгсөөр байдаг.

Сайдаар дөнгөж 1 жил гаруй хугацаанд ажиллаж байхад нь “Засгийн газрын Кабинетын зарчмаар ажиллаагүй” гэх үндэслэлгүй шалтгаан зааж огцруулав.

2007 он – Гүндалайн отгон охин Энэрхэн төрснөөр тэр 3 хүүхдийн аав болов.

2008, 2012 он – УИХ-д Хөвсгөл аймгаасаа ахин сонгогдов.

2014 он – Хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдүүд мориноос унаж гэмтэж бэртэж, амь эрсдэж буйг Гүндалай “Энэрэл хайр” ТББ-аа төлөөлж хатуу шүүмжилж бага насны хүүхдээр морь унуулахгүй, дэлхийн жишгийг дагаж, томчуудаар /жижиг биетэй/ хурдан морь унуулах санал гаргаж байсан.

2015 он – Гүндалай Ардчилсан Намын удирдлагуудын тухайн үеийн үйл ажиллагаа, бодлоготой санал нийлэхээ больсон тул өөрийн намаа байгуулав.

2016 он – Гүндалай нь нэн ховордож, Улаан Номд орсон Баданга хүдэр /Moschus moschiferus/ гэх амьтны төлөө “Хүдэр хамгаалах сан” ТББ-ыг үүсгэн байгуулж, тус амьтныг Хөвсгөл аймагтаа тусгай асрамж хамгаалалтад нутагшуулж, үржүүлж иржээ.

2020 он – Гүндалай нь өөрийн цахим хуудсаараа дамжуулан Англи хэлний сургалт үнэгүй явуулсан нь олон хүнд хүрлээ. Мөн өөрийн үзэл бодол, нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхнийг олон нийтэд илчлэн, ард түмний дуу хоолой болсоор байна. Гүндалай нь Фейсбүүкийн хамгийн олон дагагчтай улс төрч юм.

Үр хүүхдэдээ өгөх өв

Улс төр, бодлогын ажлаас гадна Л.Гүндалай Монголын ирээдүй хойч үеийн төлөө гүнээ сэтгэл зовнидог. Энэхүү хувийн үүрэг хариуцлага нь түүний “Хүүхдүүддээ бичсэн захидал” (2011) номонд тод илэрдэг. Уг номонд, иргэншил, үндэсний өв соёл, ёс зүйн тухай түүний үнэт сургамжууд багтсан бөгөөд, хүчтэй засаглал нь бат бөх гэр бүлийн үнэт зүйлсээс эхэлдэг гэх түүний суурь үзэл баримтлалыг харуулдаг. Энэхүү хувийн бүтээл нь бусад гэр бүлд урам зориг өгөх зорилготой.