ХБНГУ-д амьдарч Мартин Лютерийн нэрэмжит Их сургуульд
суралцахдаа математикийн хэцүүхэн бодлогыг бүх оюутнуудаас ганцаар
түрүүлэн зөв бодоод хамгийн чанга хатуу герман багшаас Гүндалай каnn alles
Гүндалай бүхнийг чадна, маш сайн байна. Онц гэсэн үнэлгээ авч байсан монгол оюутан Их сургуулийн эрдэмтэн багш нараасаа ч түрүүлэн бенз-190 автомашиныг хөлөглөн давхиж ёстой л санасандаа хүрч, сарвайснаа авч явсан хийморьтойхон монгол залуу. Эрдмийн зэрэг цол хамгаалах, шинжлэх ухааны нээлт хийх, олон улсын байгууллагад ажиллах зорилгоо биелүүлэхээр сэтгэл шулуудсан цаг үед нь Эх орон нь дууджээ. Герман улсад 14 жил амьдарсан ч Эх орноо элэг зүрхэндээ байнга тээж явсан Тэрбээр үг дуугүй Монголдоо хүрч ирэх нь тэр. Эх орныхоо дуудлагаар ингэж яаран сандран ирсэн залуу бол Ламжавын Гүндалай. Тэр амар тайван амьдрал, аз жаргал ер нь юу эс байх вэ.Бүгдийг нь орхилоо. Эх орон нь түүнд хэлэх үгээ Ард түмнээр нь хэлүүлжээ. Тэр цагаас хойш энэ хүн Герман руу явсангүй Хөвсгөл нутгийнхан нь хүссэн учир УИХ-д бие даан нэр дэвшиж сонгогдлоо. Зон олныхоо зовлон зүдгүүрийг нэвтэрхий ойлгосон түүний толгойд тэдний төлөө юу хийх вэ гэсэн ганцхан бодол эргэлдэх болжээ. Нийт иргэд нь хуулиа дээдлэн ажиллаж, амьдарч хэвшсэн үнэнч шударга германчуудын дунд тэднээс илүү гэхээс дутуугүй амьдарч байсан сэтгэл, оюун санаа цэвэр ариун түүний хувьд Монголын улс төрийн амьдрал бохир заваан байсан нь яахин таалагдах билээ. Тэгээд л тэр тэмцэж эхлэв. Парламентад ажилласан бүхий л он жилүүддээ болж бүтэхгүй бүхэнтэй Ард Түмнийхээ жинхэнэ дуу хоолой болж байв, Үнэний төлөө тэр чангаас чанга дуугарсаар л байлаа. Түүний дуу хоолой хүрээгүй газар монголд нутагт байхгүй гэхэд хилсдэхгүй.Ард олон ухаалаг болохоор түүнийг ойлгож дэмжсээн.Тэр тэмцсээр тэмцсээр л байв. 10000 хүн нэг дор жагсаж дуу хоолойгоо нийлүүлэн Гүндалай ЧКА, Гүндалай Ардчиллын баталгаа гэж чанга гэгч нь хашгирч байсныг санаж байна. Харин сүрт жагсаалыг харсан хүмүүс тэдэнтэй шууд нэгдэж байсан юм. Энэ бол түүний ажилд ард түмний өгсөн үнэлгээ мөн түүний тэмцэл зөв байсны үнэлэмж билээ.
Д. Саранчимэг

Leave a comment