Монголчууд бид хахир хатуу өвлийг өнөтэй давж урин хавартай золгон “Сар шинэ”-ийн баяраа тэмдэглэх гэж байгаа энэ мөч дор эрхэм дүү чинийхээ энэ өдрийн амрыг эрэн мэндчилье!
Дүү минь чи ард түмнийхээ мэдэх эрхийг хангуулахын төлөө дөрөв дэх засаглалын үүргээ гүйцэтгэн ард түмний дуу хоолой болж хүчтэй дугарсаар ирсэн гэдгийг би болоод Монголын ард түмэн мартаагүй. Бид чамтай хамт шүү гэж хэлэхийг хүслээ.
Энэ улс оронд шударга ёс өдрөөс өдөрт алсарч байгааг соргогоор харж шүүмжлэн төрийн мөнгийг эрх мэдэл албан тушаалын давуу байдлаа ашиглан завшсан эрх баригчидтай цогтой тэмцэж ирсэн тэмцлийг чинь ах нь үнэлэн хүндэлж явдгаа өмнө нь өөрт чинь хэлж байсан.
Одоо захиж хэлэх үг гэвэл дүү минь эрүүл мэндээ л сайн бодоорой. Элгэн садан, ижий аав, үр хүүхдэдээ бүү санаа зовоорой. Бүх зүйл цаг хугацаатай. Сайн цаг ирнэ гэдэгт итгэж байна.
Эргэн уулзах тэр өдөр ойрхон гэж бодож байна.
Чи бол Монголчуудад хэрэгтэй охин шүү.
Л.Гүндалай
Анх нийтэлсэн: https://www.facebook.com/photo.php?fbid=920802799504022&set=a.713278483589789&type=3&_rdr

Leave a comment