Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО

Л.Гүндалай: Залхаж байна шүү

Нийтэлсэн:

Л.Гүндалай гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэх УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг лхагва гаригт эхэлсэн ч, тус хорооны гишүүн Ч.Улаан эзгүй учраас завсарласан юм. Тодруулбал, Япон улсад томилолтоор ажиллаж байсан Ч.Улаан гишүүнд “Эх орондоо яаралтай ирж, дэд хорооны хуралдаанд оролц” гэсэн хэл хүргүүлжээ. Тиймээс эрхэм гишүүн пүрэв гаригт эх орондоо ирсэн аж.

Энэ талаарх зарим мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Гүндалайгаас тодруулсан юм.

-Улсын ерөнхий прокурорын газраас таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин хөндлөө. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Прокурорын зүгээс дөрөв дэх удаагаа энэ асуудлыг тавьж байна. Миний хувьд энэ бол зохимол хэрэг. Би өмнө нь олон удаа хэлсэн. Дахин дахин ярихаас ч бараг залхаж байна гэх үү дээ.

Энэ асуудлаас болж өнөөдөр улс орон, албан байгууллага, аж ахуйн нэгж болон хувь хүн хохироогүй. Хамгийн гол нь гомдол мэдүүлж өнөөдрийг хүртэл хэн ч нэхэмжлэл гаргаагүй. Тиймээс удахгүй хэрэг хэрэгсэхгүй болох байх. Надад ч гэсэн хийгээгүй хэргийн төлөө ингэж явах нь ядаргаатай байна шүү дээ.

-Хуулийн байгууллагын зүгээс өнгөрсөн хугацаанд хэдэн удаа таныг дуудаж мэдүүлэг авсан бэ?
-Мөрдөн байцаалтад хоёр удаа очиж мэдүүлэг өгсөн. Түүнээс хойш хэд хэдэн удаа дуудсан боловч би очоогүй. Надад өмнө нь өгсөн мэдүүлгээс өөр нэмж хэлэх юм байхгүй учраас шүү дээ. Тэгээд ч би өөрийнхөө гэм буруугүйг нотлох алба байхгүй. Хэрвээ тэд нар намайг буруутай гэж үзэж байгаа бол өөрсдөө л нотлох ёстой. Түүнээс биш би ямар нэгэн юмыг гэр орондоо нуучихаад, УИХ-ын гишүүн гэдгээрээ түрүү бариад хэн нэгний ажлыг хийлгэхгүй байгаа асуудал биш.

-Таныг прокуророос хэд хэдэн удаа дуудахад ирээгүй гэсэн яриа гарч байсан. Энэ үнэн үү?
-УИХ-ын сонгууль болохоос өмнө намайгхэд хэдэн удаа дуудсан. Гэхдээ би очоогүй. Яагаад гэвэл сонгуулиас өмнө намайг гэм буруутай гээд тооцчихвол нэр дэвших эрхгүй болчихно. Тэгэхээр асуудал ойлгомжтой байгаа биз. Өнөөдөр би энд биш хэний ч бодож, төсөөлөөгүй газар суух ч байсан юм бил үү. Бидний нийгэм хэцүү шүү дээ. Үнэнийг хэлэхэд, энэ хэрэг улс төрийн зорилготой гэдгийг дахин хэлмээр байна.

-Энэ удаа прокуророос ямар үндэслэлээр таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал тавьсан юм бэ?
-Сангийн яамны шинжээч Ж.Тамир гэдэг хүнээр үл мэдэгдэх дүгнэлт гаргуулсан байх юм. Түүгээрээ л намайг шантаажлан, улайран дайрсаар өдийг хүрсэн. Уг нь би дахиншинжээчийн баг гарган энэ хэрэгтэй холбоотой бичиг баримтыг шалгаж үзээч гэсэн саналыг холбогдох албан тушаалтнуудад хэд хэдэн удаа тавьсан боловч миний хэлснээр асуудалд хандахгүй байна.

-Яагаад шинжээч гаргахгүй байгаа юм бол?
-Үүнийг чинь бодож цөхөх юу байна. Асуудал ойлгомжтой шүү дээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны мундаг шинжээчид энэ хэргийг шалгаад инээд нь хүрнэ гэдгийг нэр бүхий хүмүүс мэдэж байгаа учраас л тэр шүү дээ. Уг нь би шинжээч томилуулах бүрэн эрхтэй.

-Та Ж.Тамир гэдэг шинжээчтэй уулзсан уу?
-Тэр нөхөр чинь АНУ-д сурдаг юм гэсэн. Ямар ч хүн байдаг юм бүү мэд.

-Таныг ангийн нөхдүүдтэйгээ энэ асуудлаар биечлэн уулзаж байгаагэж сонслоо?
-Энэ үнэн. Хэрвээ асуудал буруугаар эргэх юм бол ангийн нөхөд маань үгээ хэлнэ гэсэн. Тэд ч гэсэн асуудлын бодит байдлыг ойлгож байгаа. Манай нийгэм ямар муухай өнгө, мөнгөний, улстөржсөн болсон билээ. Үнэхээр хэн нэгний амьдралыг ямар ч үндэслэлгүйгээр ингэж тарчлаан, зовоож байгаа нь хэнд хэрэгтэйг одоо хүртэл би бодоод олохгүй байгаа юм. Гэхдээ цорын ганц үнэн бол улс төрийн зорилго байгаа гэдгийг л мэдэж байна.

-Халдашгүй байдлын дэд хороо хэзээ хуралдах юмбэ?
-Түүнийг би яаж мэдэх вэ. Тус хорооны гишүүд нь бүрдэхгүй байна гэсэн. Ямар ч байсан хурал хийхэд нь ирнэ. Одоогоор надад тодорхой цаг дуулгаагүй л байна.

О.Сэлэнгэ

Эх сурвалж: https://gogo.mn/r/o7xk9

Leave a comment