Иргэн баян бол улс баян гэдэг. Уншигч таны гар дээр УИХ-ын гишүүн олны танил Л.Гүндалайн ном хүрэлцэн очиж байна. Насан турш цаа цоохорлосон бибээр уншигч таныг эл номыг анхааралтай уншаасай гэж хүснэм. Учир нь энэ ном бол амьд, бодит намтар! Ялангуяа хүүхэд залуучуудад үлгэр дуурайлалтай сургамж учраас таныг амтархан уншина хэмээн итгэж байна. Гүндалайд аав, ээжээс сэргэлэн ухаан, зорьсондоо хүрэх шаргуу зан заяажээ гэдгийг уншигч та түвэггүй ойлгоно.
Бүтэл муутай олон хүүхэдтэй айлын ажил амьдрал түвэгтэй байдгийг бид өдөр тутам харсаар буй. Хоцрогдонгуй Эх оронд минь зовхи нь өөдөө Гүндалай шиг хүүхэд чухал байна! Уншигч таныг ч гэсэн бибээр өөдрөг яваасай гэж ерөөе. Монголын үр сад маань оюун ухаанаараа дэлхийн хөгжилтэй орноос дутахгүй байгаасай.
Шинжлэх ухааны орон Германд дээд сургуульд суралцахаар Монголоос очсон хүүхдүүд тэр болгон онц сурах нь яггүй л даваа байсан биз. Өөрт заяасан төрөлхийн ухаан авъяас, шударга зан, хөдөлмөрч чанар, хувь хүнийг хөтлөгч гол хүч гэдгийг уншигч түмэнд уг ном өгүүлнэ! Гүндалайн гол чанар бол хөдөлмөрч, ухамсартай чанар. Балчир насандаа бэлтгэлийн хонин суурь тууварлаж, хэрхэн өр дутагдалд оролгүй, өөрт ногдсон үүргээ биелүүлж явсан жижиг тохиолдлоос түүний хүн болж төлөвших нэгэн жишээ харагдана. Германд суралцсан Гүндалайн номноос түүний хэрхэн суралцсан, хэрхэн амьдрах ухаанд туйлбартай чармайж явсныг тунгаана буй заа.
Гүндалайн энэ ном хойч үеийхэнд өөрийгөө хэрхэн жолоодох, амжилтад яаж хүрэх, монгол хүн юм сурахдаа хэнээс ч дутахгүй шүү! гэдгийн үлгэр дууриалал болох нь гарцаагүй.
Хөвсгөл далайн хүү, таны цэв цэнхэр мөрөөдөл ямагт тув тунгалаг, үргэлж биелж явахыг ерөөе. Шударга үзэл бодлоосоо бүү хазайгаарай! Өвгөн ахын чинь захих захиас энэ!

Leave a comment